2026 оны 8 дугаар сарын 11-нд Толгойт өртөөнд 6 вагон, Дархан өртөөнд 1 вагон буюу 420 тонн АИ92 автобензин авчирч, агуулахад буулгав. Толгойт, Рашаант, Дархан өртөөнд 8 дугаар сарын 10-нд 44 вагон АИ92 автобензин бууж, ШТС-ууд руу тээвэрлэж байгааг АМГТГ мэдээллээ. ОХУ-аас шатахуун тасралтгүй оруулж ирж байна.
Түүнчлэн ОХУ-ын гааль дээр шатахуун авсан галт тэргүүд удаан хугацаанд саатаж байна гэсэн үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг УБТЗ ХНН-ийн тээвэрлэлт хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан онцолсон бөгөөд Монгол улсруу ачилт хийсэн шатахууныг төмөр зам болоод авто замаар ямар ч саадгүй нэвтрүүлж байгааг онцоллоо.
