60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна


2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт явах хүүхдүүдийг 8 дугаар сарын 10-нээс бүртгэж эхэлсэн. Өнгөрсөн 1 хоногт 60,557 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ хичээлийн жилд нийслэлд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас өнөөдрийн байдлаар 48 хувь нь бүртгүүлээд байгаа юм. 

Цахимаар бүртгэснээр эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцтай https://parent.edu.mn/login-ээр танилцах боломжтой. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл бүртгэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *