Хичээлийн шинэ жил болон COP-17 хурал эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод маргаашаас эхлэн, есдүгээр сарын 12-ныг дуустал машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Сондгой тоогоор төгссөн бол:
- 8 дугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд,
Тэгш тоогоор төгссөн бол:
- 8 дугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцох юм.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүс харгалзахгүй. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилнэ.
