Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт шонхор шувуу барьж явсан арабууд Монгол Улсын иргэнийг машинаар дайрч хөнөөсөн. Тухайн үед 14 настай хүү нь хамт явж байгаад, аавыгаа бусдын гарт хэрхэн амиа алдахыг харжээ.
Энэ үйл явдал цагдаагийн нүдэн дээр болжээ. Цагдаа тэр дор нь яагаад тэднийг таслан зогсоогоогүй вэ? Үүнд ЦЕГ ийм тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг:
-Иргэдтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шалгагдаад шийдвэрлэгдээд явна. Цагдаагийн албан хаагчидтай холбоотой, тухайн үйл явдал болж байх үед үр дагаврыг таслан зогсоох байсан уу гэдэг асуудлыг дотооддоо шалгаж шийдвэрлэнэ. Үүнээс цааших мэдээллийг хэрэг шийдвэрлэгдсэн, шалгалтын ажиллагаа дууссаны дараа эргэж мэдээлнэ.
