Түшигийн ойд зугаалахгүй, самар, жимс, мөөг, ургамал түүхгүй байхыг анхааруулъя


Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавж хэт олшрохоос сэргийлэх зорилгоор 2000 га талбайд биологийн бэлдмэл цацаж байна. “Монгол уулын ой” компани “Bacillus thuringiensis var. kurstaki” (Btk) биологийн бэлдмэлийг ой дээгүүр DJI AGRAS T50 дроноор цацаж буй аж.

Ойн газрын захиалгаар хийж буй энэ ажилд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэлэнгэ бүсийн ойн анги хянаж, “Ашид Ананда” ХХК хөндлөнгөөс хянаж байна. Тиймээс Түшиг сумын нутаг дэвсгэр дэх ойд зугаалахгүй, самар, жимс, мөөг, ургамал түүхгүй байхыг иргэдэд анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *