“Хүмүүн” сургуулийн бүх сурагчид өглөөний цайнд “Хушхан” брэндийн самар өгнө


“Эрүүл хүнсээр Дэлхийг дайлна” уриатай “Хушхан” брэнд “Хүмүүн” олон улсын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн, “Хүмүүн” олон улсын сургуулийн сурагч бүрийн өглөөний цайнд “Хушхан” брэндийн самрын чөмөг өгнө. Үүгээр дамжуулан сурагчдад байгаль орчны боловсрол олгож, мод тарих, арчлах бодит туршлага суулгах зорилготой юм байна.

Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд сурагчдад эрүүл хооллох дадал төлөвшүүлэхийн зэрэгцээ байгаль орчны боловсрол олгох, практик судалгаа, ой нөхөн сэргээх үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны эхлэл болж байна.

Энэ хамтын ажиллагааны хамгийн гол үр дүн нь сурагчид өглөөний цай болон өдрийн хоолондоо “Hushkhan” брэндийн самрын чөмөг идсэнээр анхаарал төвлөрөл, эрүүл мэнд, сурлагын чанар нь яаж өөрчлөгдөж байгааг судлах зорилготой. Судалгааны үр дүн болон сайн туршлагыг олон улсын хурал, чуулган, тэр дундаа байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн олон улсын арга хэмжээнд танилцуулах юм. Ингэснээр Монгол брэнд Дэлхийд гарахад нэг алхам ойртоно гэж үзэж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *