20 хүртэлх литрийн, зориулалтын саванд шатахуун олгож байна


Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб аливаа шатахууныг зөөврийн саванд шахаж өгөхийг хориглосон шийдвэрээ өчигдөр цуцалж, зөөврийн саванд олгохыг орон нутгийн ШТС-уудад зөвшөөрсөн. Энэ дагуу аж ахуйн нэгжүүд орон нутаг дахь ШТС-уудаараа зөөврийн саванд шатахуун өгч эхэлжээ. Гэхдээ 20 хүртэлх литрийн багтаамжтай, зориулалтын саванд шатахуун олгоно гэдгээ тус штабт илэрхийлсэн байна.

ШТС-ын галын аюулгүй байдлын дүрмийн 9.2.8-д “Асгарахааргүй хийцтэй, битүү хаагддаг тагтай, 20 литрээс илүүгүй багтаамжтай, бүрэн бүтэн, зориулалтын зөөврийн саванд шатахуун түгээхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *