2 настай хүүхдээ “E-Mongolia”-аар цэцэрлэгт бүртгүүлсэн. Гэтэл хорооны ажилтан ч байршлыг нь мэдэхгүй хувийн цэцэрлэгт хуваарилж, төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч төлөх ёстой гэсэн шаардлага тавилаа хэмээн иргэн А.Хулан хэллээ.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст хандсан ч “Хүрээлцээгүй байдлаас шалтгаалж өөр сонголт байхгүй” гэсэн тайлбар өгчээ.
“Гаднын улс оронтой харьцуулж биднийг дэмжээч, цалинтай ээжийн мөнгийг нэмээд өгөөч гэж хүсэхгүй байна. Харин эх орныхоо хүн амыг нэмж, амьдрах гэж хичээж буй залуу гэр бүлийн анхдагч хэрэгцээгээ хангаж, зээлээ төлөхийн тулд тайван ажиллах боломж олгооч ээ. Хүүхдээ сурч боловсрох эрхээр нь хангаж чадахгүй байгаадаа харамсаж байна” гэж хэллээ.
