Ойн санд хөнөөл учруулдаг шавж хэт олшрохоос сэргийлэх, ойг хамгаалах зорилгоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь Тужийн нарсны 1000 га талбайд биологийн бэлдмэл цацаж байна. Моддын дээрээс DJI AGRAS T50 дроноор цацаж буй уг бодис нь байгальд ээлтэй “Bacillus thuringiensis var. kurstaki” биологийн бэлдмэл аж.
Ойн газрын захиалгаар энэ ажлыг “Монгол уулын ой” ХХК гүйцэтгэж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, байгаль хамгаалагч С.Ганбаатар, Тужийн нарсны БЦГ, Бэлчир бүс сум дундын ойн анги хамтран ажиллаж байна.

