Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа мөнгөний талаар сонсгол хийнэ


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 9 дүгээр сарын 28, 29-нд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, олгосон байдал зэргийг хөндөх уг сонсгол Төрийн ордонд болно.

Энэ сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг 9 дүгээр сарын 21-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм байна. Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ sonsgol@parliament.mn цахим шуудан, https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 холбоосоор бичгээр илгээх аж.

Оролцогч санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол 9 дүгээр сарын 23-ны дотор бичгээр ирүүлж болох нь.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *