Монгол Улсын хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1407 цэцэрлэг ажиллах юм байна. Үүнд 2-5 настай 242.742 хүүхэд бүртгүүлжээ.
Нийслэлийн цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдийн тоо, дүүргээр:
- Багануур дүүрэг – 1,933
- Багахангай дүүрэг – 289
- Баянгол дүүрэг – 17,133
- Баянзүрх дүүрэг – 32,622
- Налайх дүүрэг – 2,942
- Сонгинохайрхан дүүрэг – 24,838
- Сүхбаатар дүүрэг – 8,859
- Хан-Уул дүүрэг – 22,472
- Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд
Насаар нь ангилбал:
- 2 нас – 24,159
- 3 нас – 29,487
- 4 нас – 30,721
- 5 нас – 34,619
Нийслэлд нийт 118.986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт явахаар бүртгүүлжээ. Үүнээс хоцорсон хүүхдийг 9 дүгээр сарын 3-ны 09:00 цагаас 9 дүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл бүртгэнэ. Тухайн хороонд түр оршин сууж буй, эхний бүртгэлээс хоцорсон хүүхэд үүнд хамрагдах боломжтой.
