Н.Учрал 57-р сургуулийн нээлтэд оролцож байна


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 57 дугаар сургуульд “Ногоон сургууль” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Үндэсний хэмжээнд жишиг загвар болох төслийг өнөөдөр нээлээ. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож байна.

57-р сургуулийн барилгыг дулаалж, дээвэр дээр нь Нарны хавтан суурилуулжээ. Үүгээр дулаанд жил бүр зарцуулдаг 320 орчим сая төгрөгөө хэмнэх боломж бүрдлээ. Хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанарыг сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах юм.

“Ногоон сургууль” төсөл нь хүүхдийн суралцах орчныг аюулгүй, эрүүл, ногоон, ухаалаг гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр цогцоор нь шинэчлэх зорилготой юм. Төслийн хүрээнд сургуулийн орчны замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэчлэн, сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулж, авто зам болон зогсоолыг шинэчилж байна. Мөн Нарны хавтан суурилуулж, сургуулийн эрчим хүчний тодорхой хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангана.

Үүнээс гадна сургуулийн “Үдийн цай”-наас гардаг органик хог хаягдлыг боловсруулан, хөрсний бордоо болгон ашиглах технологи нэвтрүүлж байна. Энэхүү шийдлийг тус сургуулийн Эко клубийн сурагчид өөрсдөө туршин, анхны бордоогоо гарган авчээ.

Энэ загвар төслийг Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар улсын хэмжээнд өргөжүүлж, 200 хүртэлх сургуульд хэрэгжүүлэхээр болсон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *