П.Ганзориг: Засгийн газар алдагдлаа нөхөхийн тулд өр тавих гэж байна


УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрээ сэтгүүлчдэд танилцууллаа.

ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг:

-Ээлжит бус чуулган зарласантай холбоотойгоор тодорхой 3 асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэлээ. Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг мэдэж байгаа.

Энэ оны хагас жилийн байдлаар улсын төсвийн нийт алдагдал 2 их наяд төгрөг давсан. Баталсан түвшнээс төсвийн алдагдал хоёр дахин өссөн. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн. Өнөөдөр ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс улсын төсөв дээр тодорхой зохицуулалтууд хийж, бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

Гэхдээ нэг талдаа улсын төсвийнхөө урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалин, ахмад настны тэтгэвэр нэмэх, эрчим хүчний зөрүү хөнгөлөлт дээр тодорхой төсөв тусгаж байгаа боловч төсвийн алдагдлаа ДНБ-ий 2 хувьд хүргэж, дээд тааздаа тулгасан. Тэгэхээр энэ бол бодолцож үзэх ёстой асуудал.

ХҮН-ын зөвлөл улсын төсвөө тодотгох шаардлагатай гэж нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байгаа ч төсвийн тодотгол нь мөчлөг сөрсөн бус, түр зуурын, богино хугацааны арга хэмжээ болж байна. Иргэдийн орлогыг хамгаалахаар цалин, тэтгэвэр нэмж байгаа ч инфляцыг өдөөх эрсдэлтэй байна. Монголбанк мөнгөний бодлогын хувьд ямар тооцоо судалгаатай байгааг тодорхой танилцуулах шаардлагатай.

2-рт, төсвийн алдагдлаа юугаар санхүүжүүлж байна вэ. Засгийн газар энэ алдагдлаа үнэт цаас гаргаж, өр тавьж санхүүжүүлэх гэж байна. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг бууруулах нөхцөл үүснэ. Тиймээс анхаарч ажиллах ёстой.

3-рт, УИХ 2026 оны улсын төсвийг баталж өгсөн байхад боловсролын салбарт Засгийн газар 5 дугаар сарын 1-нд УИХ-аар батлаагүй төсөв нэмж олгоно гэж мэдэгдэж, 50 хувиар цалин нэмсэн.

Тэгэхээр багш нарын цалинг төсөв даах хэмжээнд нэмсэн байхад дахин 20 хувиар дур мэдэн нэмбэл сүүлийн улиралд багш нарын цалинг тавих мөнгөгүй болж байна. Энийг зайлшгүй оруулж ирэхээр хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу. Бид өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Ер нь улсын төсвийг тодотгохдоо урсгал зардлуудаа багасгаж, эдийн засгийн өсөлтийг бүтээмжид нийцүүлж, хувийн хэвшлийг дэмжих замаар бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой.

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэхээр хавар чуулган хаахдаа баталсан. Үүн дээр тухайлбал, ХҮН-ын үзэл баримтлалд байдаг хуулийн төслүүдийг батлахдаа нийгэм, эдийн засгийн бодлогын нөлөөг маш сайн судалж, ач холбогдол өндөртэй хуулиудаа нэн тэргүүнд батлах ёстой гэдэг байр суурьтай байна. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсролын салбарын хуулиудыг чухалчилж, хэлэлцэх бол хоёрт Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн худалдан авалттай холбоотой хуулиудыг нэн тэргүүнд эрэмбэлж хэлэлцэх ёстой.

Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж, өнгөрсөн баасан гарагт ХҮН-ын Төлөөлөх зөвлөл хуралдсан. ХҮН 2024 онд Засгийн газарт хамтарч орохдоо Засгийн газар тогтвортой байх ёстой гэдгийг чухалчилж ирсэн. МАН-ын хэн нь Ерөнхий сайд байх нь чухал биш. Гэхдээ нийт ард иргэдийн амьжиргаатай холбоотой учраас бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллахгүй бол болохгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *