1-р ангийн сурах бичгийг энэ сард бүрэн нийлүүлнэ


Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар нар өнөөдөр 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангийн сурагчдын үзэх хичээлийн хөтөлбөрийг хэрхэн шинэчилсэн, сурах бичгийн хангамжийн талаар мэдээлэл өглөө.

1 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлажээ. Уг ажлыг гүйцэтгэсэн компани 1 дүгээр ангийн сурах бичгийг 10 дугаар сарын 1-ний дотор бүрэн нийлүүлэх юм байна.

2-5 дугаар ангийн хичээлийг өмнөх жилийн хөтөлбөрөөр зааж байгаа. Иймд сурах бичгийг нь шинэчлээгүй. Өмнөх жилүүдэд ашиглаж байсан сурах бичгээ үзэж байгаа. Нөөц ч хангалттай байгаа аж. Харин сургуульд бүрт сурагчдын тоо жил бүр өөр байдаг. Өмнөхөөсөө олон сурагчтай болсон сургуулиудад сурах бичиг хүрэлцээ муутай байна. Ийм сургуульд нөөцөөс сурах бичиг шилжүүлэн хуваарилж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир мэдээллээ.

6-12 дугаар ангийн сурагчдын 71 хувьд нь одоо байгаа сурах бичиг хүрэлцэнэ гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн сурагчдыг сурах бичгээр хангах зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарлажээ. Одоо хэвлэх, түгээх ажил үргэлжилж байна.

Зарим сургууль сурах бичгийг сурагчдад сугалаагаар олгосон гэх гомдол гарсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй гэж Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *