НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН


ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 11. Яруу эгшигт одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:39-18:51. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *