Хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ


Дархан-Уул аймгийн нутагт төмөр зам дээр 9-р сарын 3-ны 01:13 цагт явж байсан хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ. Уг осол Шарынгол сумын ойролцоо, төмөр замын 52 дахь км-т гарсан байна. Шарынголын уурхайн нүүрс тээвэрлэдэг галт тэрэг уг баавгайг дайрсан аж.

Тус аймгийн Хонгор сумын Булагт гэдэг газарт бас баавгай үзэгджээ.

Хүрэн баавгайг хууль бусаар агнавал 24,900,000 төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээдэг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *