Б.Найдалаа: “Оюутолгой”-г цахилгаанаар хангах станцаа цаг алдахгүй барьж эхлэх ёстой


Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Б.Найдалаа сайд дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Эрчим хүчний салбар бол улстөржих салбар биш. 2019 онд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаагаар зарлах хуультай болсон. Түүнээс хойш 7 жилд 1 ч төслийг дуудлагаар зарлаагүй. Энэ жил ЭХЯ тархмал эх үүсвэрийг дэмжих бодлогын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт 5 аймагт амжилттай зохион байгуулсан. Оролцсон компаниуд бүгд сэтгэл хангалуун байсан. Энэ бол эрчим хүчний салбарт шинэ үзэгдэл болсон.

Яг энэ зарчмаар 5 газарт нээлттэй аукцион зарлаж байгаа. Зорилго нь 1-рт, эрчим хүчний хараат бус байдлыг хангах. 2-рт, сумдын эрчим хүчний чанаргүй байдлыг залруулах. Эхнийх нь 5 аймгийн багц. 2 дахь нь АХБ-тай хамтарч, Баян-Өлгий, Баянхонгор, Увсын Өмнөговь сум, Дорнод, Сүхбаатар аймагт нээлттэй зарласан. 3-рт, Дундговьд Олон улсын санхүүгийн корпорацтай хамтарч зарласан. Өмнийн говьд “Оюутолгой”-г хангах сонгон шалгаруулалт зарласан. 4-рт, 8 аймгийн 21 суманд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. Ийм байдлаар ЭХЯ эрчим хүчний хараат бус байдлаа хангахаар сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нууцаар сонгон шалгаруулалт зарлах ямар ч боломжгүй. Эрчим самбарт салбарын бүх мэдээллийг шинэчлэн тавьж байгаа. Аукционтой холбоотой бүх мэдээлэл эрчим хүчний саитад англи, монгол хэлээр байгаа.

Говьд цахилгаан станц шинээр барих гэж байгаа. Ялангуяа 2030 оноос “Оюутолгой”-г Монгол Улс өөрийн эрчим хүчээр хангах ёстой. Ингэхийн тулд өнөөдөр сонгон шалгаруулалт зарлаад, станцаа барьж эхлэх ёстой. Тэгэхгүй бол манай улс 100% урд хөршөөс эрчим хүчээр хараат үлдэнэ.

“Оюутолгой”, говьд 1.7 сая кВт/цаг цахилгаан хэрэгтэй байгаа юм. Үүнийг яаж хангах нь тендерт оролцож буй инженерийн шийдэл юм. “Оюутолгой” ХХК жилд Хятадаас авдаг цахилгааны төлбөрт 140 сая орчим ам.доллар төлдөг. Энэ мөнгийг бид алдаж байна. Тиймээс эрчим хүчний станцыг цаг алдахгүй барих ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *