Сургууль, цэцэрлэг, сурагчийн дотуур байрны хоолны түүхий эдийн зардалд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухайд нэг хүүхдийн өдрийн хоолны зардал 4000 төгрөг байдаг нь хангалтгүй дүн гэдгийг талууд хэлдэг. Тэгвэл хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх саналыг Боловсролын яамнаас Сангийн яаманд хүргүүлж, УИХ тогтоол гаргаснаар хүүхдийн хоолны асуудлыг 2030 он хүртэл цогцоор нь шийдвэрлэх төсвийг 2027 оны төсвийн төсөлд тусгасан байна. Ингэснээр 2027.01.01-нээс хүүхдийн хоолны зардал нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг.
Хүүхдүүдийн хоолны түүхий эдийн зардалд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг
