Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд Ерөнхийлөгч оролцоно


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, Ховд аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулна.

Дараа нь 9 дүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод очиж, Бөхөн уул дахь Эзэн богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно. Энэ үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзана. Мөн Өлгий сумын 2 дугаар сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *