Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд улсын төсвөөс мөнгө хуваарилахаар тодотголд тусгасан нь олон нийтэд ил болоод байна. Ардчилсан нам энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болов.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ асуудал олон нийтэд ил болсон юм. 9.8 тэрбум төгрөгтэй холбоотой энэ асуудлыг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хүлээн зөвшөөрч, 3 сургуулийн нэр дурдсан. Ингэдээ уг сургуулиуд улсын төсвөөс санхүүжилт авахаар хүсэлт гаргасан гэж мэдээлсэн. Дараа нь уг мэдээллээсээ буцаж, “Боловсролын яам тухайн сургуулиудад хандсан ч хүлээж аваагүй” гэж яриад байна.
