Х.Булгантуяа: Төсвийн задаргааг гаргаж өгөх үүрэгтэй


Гишүүд улсын төсвийн задаргааг нарийвчлан өгөхгүй байгаа тухай шүүмжилж байна. УИХ-ын Тамгын газар, Сангийн яамнаас төсвийн задаргааг нарийвчлан авч болдог уу? Энэ талаар гишүүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Ямар задаргааг авмаар байгаагаа тусгайлан хэлэх ёстой. Бүх файл гэвэл төсвийн ном ямар зузаан билээ. Маш зузаан, хэдэн боть ном болно. 1 компьютер дээр багтахгүй.

Гэхдээ холбогдох байнгын хороо шаардлагатай тохиолдолд “Энэ задаргааг авмаар байна” гэвэл тодорхой салбараар нь гаргаж өгөх үүрэгтэй. Зарим гишүүн “Өгөхгүй байна” гэж маш их шүүмжилдэг.

Энэ бол хувь гишүүний мэдэх эрхийг хангаж байгаа хэрэг биш. Олон нийтийн мэдэх эрхийг хангаж байгаа юм. Олон нийт төсөвт хяналт тавих эрхтэй. Ирэх жил таны татварыг хаана юунд зарцуулах гэж байгаа нь маш чухал. Иргэд олон нийт төсөвт онцгой ач холбогдол өгч байгаа нь зөв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *