“Ногоон ирээдүй-Эко говийн төлөө” уриатай “Элсэн шуурга 2026” авто уралдаант аялал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотоос эхэлж, нийт Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт үргэлжилж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэ аялалд оролцогчид нийт 4600 км зам туулна.

Энэ жилийн аялал “Шинэ эрчим хүч – Эко авто ралли” уриан дор зохион байгуулагдаж байгаа аж. Оролцогчид Монголын говийн бүсэд мод тарих, асрамжийн газар болон сум, орон нутгийн сургуулийн сурагчдад зориулсан сайн үйлсийн хандивын аян өрнүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын “Marco Polo Tour”, “AKU Game World” ХХК хамтран зохион байгуулж буй уг аялал 9 дүгээр сарын 7-13-нд Монгол Улсын үзэсгэлэнт говиор үргэлжилж байна.
Аяллын хүрээнд авто спорт, аялал жуулчлалыг хослуулахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, орон нутгийн хүүхэд залуучуудад чиглэсэн сайн үйлсийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээрээ онцлог юм.

