Хиймэл оюун ашиглан, гэрэл зургаа 1980-аад оны өнгө төрх, уур амьсгалтай болгох хандлага сүүлийн үед цахим орчинд дэлгэрч байна. Тэр үеэр аялахыг хүссэн хүмүүст 1980-аад оны Монголын амьдралыг өгүүлэх “Овгор” уран сайхны кино таалагдах биз ээ.

“Хан хуур” пикчерс “Овгор” кинондоо 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлнэ. Эрчүүдийн нөхөрлөл, хүн чанар, “Эр хүн гэж хэн бэ” гэх асуултыг хөндөнө. С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон энэ киног 2026 оны 10 дугаар сарын 8-наас үзэгчдэд үзүүлэхээр төлөвлөжээ. Киноныхоо нээлтэд ирсэн хүмүүсийг ч 1980-аад оноор аялуулах гэнэ.

Иргэд олон нийтийн сүлжээнд “1980 Овгор” нэрээр нэгдэж, “Овгор” киноны зурагны тайлбар хэсэг дэх промптыг ашиглан, 1980 он руу “буцах” боломжтой.


