IBM, NASA Сарны гадаргыг судлах хиймэл оюуны загвар бүтээжээ


IBM болон NASA Сарны гадаргыг судлах, мөс, тогоо болон галт уулын тогтоцыг илрүүлэхэд зориулсан нээлттэй эхийн хиймэл оюуны загвар бүтээжээ.

“Nasa-IBM Lunar Foundation Model” нэртэй уг загварыг NASA-гийн дөрвөн сансрын хөтөлбөрийн есөн төхөөрөмжөөр цуглуулсан 30 гаруй төрлийн мэдээлэлд сургажээ. Үүнд Сарны гадаргыг өндөр нарийвчлалтай зурагладаг “Lunar Reconnaissance Orbiter” хөлгийн мэдээлэл багтсан байна.

Хиймэл оюуны загвар нь Сарны байнгын сүүдэртэй бүсүүдэд мөс байх боломжтой газрыг тодорхойлох, тогоог зураглан ирээдүйн буух талбайг сонгоход туслах, мөн галт уулын тогтоцыг судлах боломжтой. Туршилтаар Сарны гадаргын гол шинжүүдийг тодорхойлоход өмнө ашиглаж байсан аргуудаас 23 хүртэл хувиар илүү нарийвчлалтай ажиллажээ.

Сарны мөс нь ус, хүчилтөрөгчийн эх үүсвэр болох боломжтой тул ирээдүйн Сарны бааз байгуулах, мөн Ангараг руу хийх нислэгт түлш үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

NASA уг загварыг “Artemis” хөтөлбөрийн хүрээнд Сар руу хүн буцаан хүргэх, тэнд урт хугацаанд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгодоо ашиглахаар төлөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *