Хятадын баг спорт авиралтын хурдны буухиа төрөлд дэлхийн дээд амжилт шинэчиллээ


Хятадын тамирчид Гуйжөү мужийн Гүйян хотод болсон Дэлхийн спорт авиралтын цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны буухиа төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд хоёуланд нь алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн буухиа төрөлд Жао Ичэн, Лин Юнжи нарын бүрэлдэхүүнтэй Хятадын нэгдүгээр баг дөрвөн үеийн турш 9.91, 9.75, 9.58, 9.67 секундийн амжилт үзүүлжээ. Тэд хагас шигшээд 9.58 секундэд барианд орсноор өмнөх 9.75 секундын дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Фань Жиньюэ, Гуйжөүгийн уугуул Жан Шаоцин нарын бүрэлдэхүүнтэй Хятадын нэгдүгээр баг Япон, Өмнөд Солонгос, Испанийн багуудыг дараалан ялж, алтан медаль хүртжээ.

Ийнхүү Хятад улс гурван өдрийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хурдны ганцаарчилсан, холимог буухиа болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн хурдны буухиа төрлөөс 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *