О.Цогтгэрэл: УИХ-ын дарга аа! Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу?


Өглөө 10:00 цагт нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулган 14:00 цагаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. Эдгээр төслийг ЗГ өргөн мэдүүлсэн юм. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал ийм хуулийн төсөл боловсруулсан нь, уг төслийг нь УИХ-ын дарга Д.Бямбацогт хүлээж авсан нь хууль зөрчсөн хэрэг. Үүнийг УИХ дахь АН-ын бүлэг сануулав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ-ын дарга аа! Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу? Төсвийн хүрээгээр 36 их наядаас их төсөв өргөн барих боломжгүй байтал 43 их наядын төсөв хүлээж авсан чинь хуулийн зөрчил шүү дээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-О.Цогтгэрэл дарга аа! Хэдүүлээ улсын төсөв батлах ажил дээрээ ажил хэрэгч хандъя!

АН-ын бүлэг 2027 оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар 3 хоногийн завсарлага авлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *