Н.Учрал: ХЗДХ-ийн сайдыг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагатай хамт ажлаас нь чөлөөллөө


Лхагва гараг бүрийн 08:00 цагаас хуралддаг Засгийн газар өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар болоод байна. Үүнээс өмнө Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудтай хамтад нь ажлаас чөлөөллөө.

Энэ талаар Н.Учрал “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэж дөнгөж сая мэдэгдэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *