П.Алтанцэцэг: Хэрэгцээ багатай эмнэлгээс “Фентанил” тариаг татан авч, хэрэгцээ ихтэй эмнэлэгт нийлүүлж байна


Нийслэлийн Cонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хагалгаанд орох хүн унтуулдаг зарим тариа тасарсан тухай тус эмнэлгийн Мэс заслын тасгийн элэг, цөсний хавдрын мэс заслын их эмч Б.Хонгор олон нийтэд мэдээлсэн. Үүнээс болж, төлөвлөгөөт хагалгаа хийх боломжгүй болсон байна. Гэнэтийн, яаралтай, амь насанд нь аюул учирсан өвчтөнүүдэд байгаа нөөц тариагаа ашиглан хагалгаа хийж байгаа гэнэ. Үүнд ЭЭХХЗГ ийм тайлбар өглөө.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг:

-“Фентанил” тариа огт тасраагүй. Яаралтай мэс засал, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд бэлэн байдлыг хангах зорилгоор байгаа. Улсын эмнэлгүүдэд нөөцөө хуваарилж, зохицуулж байна. 2026.08.20-ноос түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор тус эмийн хангамж хомсодсон. Хомсдол үүсмэгц ЭЭХХЗГ-аас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлэхэд “Татан авалт, ложистик дээр асуудал гарсан. 9 дүгээр сарын 22-ноос асуудлыг тэнцвэржүүлнэ” гэсэн хариулт өгсөн.

Бид энэ хооронд шаардлагатай зохицуулалт хийж байна. Хэрэгцээ багатай газраас уг тариаг татан авч, хэрэгцээ ихтэй газарт нийлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *