Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая хуулийн байгууллагын удирдлагуудыг өрөөндөө дуудан, уулзаж байна. Өөрсдийг нь ямар асуудлаар дуудсаныг хуулийнхан мэдэхгүй байна.
Уг хуралд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг дууджээ. Тэрээр УИХ-ын байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яаралтай хуралдаан зарласан. Тэнд танилцуулга хийх учраас байнгын хорооны хуралдаанаас чөлөө хүсье” хэмээгээд гарав.
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын дээд, дунд шатны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “ХЗДХ-ийн сайд хууль бус томилгоонууд шаарддаг. Жолоочийнхоо эхнэрийг Төрхурах сувиллын даргаар, дүүгээ Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгуулсан. Хууль бус томилгоог нь биелүүлэхгүй бол хэл амаар доромжилж, шахаж дарамталдаг” хэмээн мэдээлсэн юм.
Үүний хариуг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр өгч, ШШГЕГ-ын дарга А.Намсамандын тухай ноцтой баримтууд мэдээлээд байна.
