22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
2026 оны 09-р сарын 23-наас 2026 оны 09-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-23-нд шилжих шөнө Ховд, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Булган, Сэлэнгийн өмнөд, Завханы зарим, Төв аймгийн баруун сумдын нутгаар,
23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар
24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангай, Дорнодын зарим сумдаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Увс, Завханы зарим сумд, Хөвсгөл, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн өмнөд сумд, Дундговийн хойд сумд,
26-ны өдөр Увс, Хөвсгөл, Булган, Дорноговийн зарим сумд, Өмнөговийн зүүн сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар,
24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5…-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
