МИАТ Япон руу нисгэх нислэгээ хойшлууллаа


Япон улсад болж буй хар салхины улмаас МИАТ компани 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Уг онгоцыг 9 дүгээр сарын 22-нд нисгэхээр болсон байна.

OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна. OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт газардана.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоорой гэж МИАТ ТӨХК мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *