УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй байна


УИХ-ын чуулган өнөөдөр 14:00 цагаас хуралдах байв. Гэвч 15:16 цаг болж байхад 126 гишүүнээс 57 нь чуулгандаа ирж, ирц 45.2% байна. Ирц бүрдэхгүй байгаа учир парламентын дарга Д.Бямбацогт УИХ дахь бүлгийн дарга нарыг нэр цохон, чуулганд гишүүдээ суулгахыг шаардав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Би өнөөдрийн чуулганы ирцийг бүрдчих болов уу гэж бодож байна. Орон нутагт ажиллаж байсан 6, 7 гишүүнээ дуудаад аваад ирсэн. Гадаадад томилолттой явсан гишүүдээ дуудаад аваад ирсэн. 2, 3 гишүүн зайлшгүй шалтгаанаар гадаадад яваа. Зам тээврийн сайд гэхэд Орос, Хятад, Монгол 3-ын Зам тээврийн сайд нарын форум уулзалттай яваа.

Мэдсээр байж орж ирэхгүй бол намын дүрэм журмын дагуу ярина. Наана нь тэр тухай зарлачихсан шүү дээ” хэмээн өдөр мэдэгдсэн. Гэвч хөдөөнөөс, гадаадаас гишүүдээ дуудаж авчраад ч нэмэр болсонгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *