Японд Дүжюань хар салхи ойртож, хөрсний гулгалтын эрсдэл нэмэгджээ


Хүчтэй Дүжюань хар салхи Японы Номхон далайн эрэгт ойртож, зүүн нутгийн Канто болон бусад бүсэд аадар бороо, хүчтэй салхи шуурга дэгдээж, хөрсний гулгалтын эрсдэл нэмэгджээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр хар салхи есдүгээр сарын 21-нд Токио хот орчмоор дайран өнгөрөх төлөвтэй байна. Есдүгээр сарын 19-нөөс хойш Номхон далайн эрэг болон Изү арлуудын зарим хэсэгт 300 миллиметрээс давсан хур тунадас оржээ.

Үүний улмаас Токиогоос 110 орчим километрийн зайд орших Изү арлуудын Осима хотод хөрсний гулгалтын аюулын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *