Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгааныг маргаанаас гурав хоног 9-19 цагийн хооронд түр хязгаарлана


“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг 2026 оны 9 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид та бүхэн 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *