О.Цогтгэрэл: АН-аас тавьсан шаардлагын дагуу ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж байгаа. Тиймээс чуулганд оролцоно


УИХ-ын чуулганы өмнө АН-ын бүлэг хуралдав. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

-АН-ын бүлэг 2 шаардлага тавьсан. 1-рт, хүний эрх зөрчсөн, ял наймаалцсан байж болох ХЗДХ-ийн сайдаа чөлөөлөхыг шаардсан. 2-рт, бодлогын алдаа гаргаж байгаа, авлига, албан тушаалын алдаа гаргасан байж болох Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэсэн.

АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу өнөөдөр чуулганаар зөвхөн ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэхээр болсон. Иймд бид сая хуралдлаа. АН-аас тавьсан шаардлагын дагуу ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ хэлэлцэх болсон тул чуулганд ирц бүрдүүлж оролцъё.

Ерөнхий сайд “Өөртөө итгэл үзүүлэх” асуудлыг оруулж ирээгүй учраас бид шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Зөвхөн шаардлага биелсэн ХЗДХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэх хуралд АН-ын бүлэг оролцоно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *