Э.Энхтүвшин у-шу сандагийн 56 кг-ын жинд шөвгийн наймд шалгарлаа


Японд болж буй Айчи-Нагоя 2026 Азийн зуны спортын наадамд У-Шу санда буюу гардан тулааны төрөлд Монголын тамирчин Э.Энхтүвшин эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр эхний тулаанаа Тажикистаны Рустам Сайдовтой хийж, 2:0-ээр ялсан байна. Ингэснээр Э.Энхтүвшин жингийнхээ шилдэг найман тамирчны нэг болжээ.

Э.Энхтүвшин дараагийн тулаанаа Индонезийн тамирчин Фэрэдди Синагатай хийх бөгөөд Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 23-ны 18:50 цагт эхлэхээр байна.

Монгол Улсаас энэ удаагийн Азийн наадамд У-Шу сандагийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *