“Автомашингүй өдөр”-өөр 43 чиглэлийн 448 автобусны чиглэлийг өөрчилнө


“Автомашингүй өдөр” арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлийг дараах байдлаар түр хугацаанд өөрчилнө.

Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болох юм.

Үүнтэй холбоотойгоор арга хэмжээний өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *