Инчонд манай улс консулын салбар байгуулахаар болжээ


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэлээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025.12.31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 161.755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг монголчууддаа ойртуулах юм. Инчон олон улсын нисэх буудлаас монгол иргэдийг олноор нь буцаадаг. Энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд консулын салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ЗГ үзэж байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *