Мөнгөний нийлүүлэлтийн хурд саарчээ


Мөнгөний нийлүүлэлт энэ оны 8 дугаар сарын байдлаар 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар өссөн тухай өнөөдөр Монголбанк мэдээллээ.

Харин 2026 оны эхэн үеийн өндөр өсөлтийн хурд бага зэрэг саарчээ. Жилийн өсөлтийн дүнг харвал:

  • Төгрөгийн хадгаламж 13.2 нэгж хувь
  • Төгрөгийн харилцах 7.0 нэгж хувь
  • Гадаад валютын харилцах 5.4 нэгж хувь
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.2 нэгж хувь
  • Гадаад валютын хадгаламж-1 нэгж хувийг бүрдүүлжээ.

Мөнгөний өсөлтийг гадаад цэвэр актив голлон дэмжсэн байна. Энэ нь жилийн өсөлтийн 17.1 нэгж хувийг бүрдүүлэв. Энэ нь Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарсантай холбоотой. Харин дотоод цэвэр актив буюу зээлийн өсөлт М2 (мөнгөний нийлүүлэлт) мөнгөний өсөлтийн 7.6 нэгж хувийг бүрдүүлсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *