ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр өмгөөлөгч нар тус шүүхэд хүсэлт гаргасан байна. Үүний заримыг шүүх хүлээн авч, уг хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор үүнийг үндэслэлтэй гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаад буцаана. Хэрэв үндэслэлгүй гэж үзвэл шүүгчийн уг захирамжийг эсэргүүцэх эрхтэй. Энэ хэрэг дээр 2024 онд яг ийм явдал гарч байв.
