140 сая доллароор нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо


Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсээр сайжруулсан түлш бэлтгэх төслийг гүйцэтгэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран байгуулахаар ЗГ шийдвэрлэв. Тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр уг компанийг байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг нийслэлийн ИТХ шийдвэрлэнэ.

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани “Эрдэнэс ҮТП” ХХК-иар, нийслэл өөрийн хувийг “Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Нүүрс-прилизийн үйлдвэр байгуулах төсөл 140 гаруй сая доллар (483 тэрбум төгрөг)-ийн өртөгтэй. Уг үйлдвэр 40 Мвт дулааны цахилгаан станцтай байх аж.

Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Энэ бол Улаанбаатарын утааг бууруулах үйлдвэр. Энэ намартаа сонгон шалгаруулж, гэрээ байгуулж чадвал 2028 оны намар бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

Одоогоор 9 компани саналаа ирүүлсэн. Энэ намартаа багтааж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. 400 гаруй ажлын байр бий болж, өвөл 600 мянган тонн сайжруулсан түлш бэлгэнэ” гэж сая сэтгүүлчдэд мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *