“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж байна


Монголбанк орон сууцны эрэлтийн хэрэгцээнд нийцүүлэн, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж байна.
Монголбанкны Дотоод зээлийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Б.Мөнхзул:

-Журмыг шинэчилж, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт илүү чиглүүлэх, мөн иргэдийн хэрэгцээ, нөхцөлд нийцсэн ялгаатай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн ипотекийн зээлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгож, зээл хүсэгч өөрийн хүсэлтийн дараалал, явцыг E-Mongolia системээр нээлттэй харах боломж бүрдүүлэх юм.

Монголбанк цаашид төв банкны хараат бус байдлын хүрээнд төсвийн шинжтэй санхүүжилтийг хориглох бодлого баримталж байгаа. Иймээс УИХ-ын намрын чуулганаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийг хэлэлцэн баталснаар ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх эрх зүйн нөхцөл бүрдэнэ.

,

One response to ““Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж байна”

  1. Сайн байна уу энэ журам нь хэзээнээс батлагдах вэ? мөн энэ журамд мкв аас хамаарсан зээлийн хүү өөр байхыг тусгаж өгсөн болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *