Ж.Золжаргал: Залуучуудыг эвлэлдэн нэгдэх эрхгүй болгосон заалтыг Үндсэн хуульд оруулсан


Нам дагаагүй залуус эвлэлдэн нэгдэх эрхгүй болсон талаар УИХ-ын Ж.Золжаргал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

-2028 оноос хойш орчин үеийн залуучууд эвлэлдэн нэгдэх эрхээ эдлээд, улс төрд орох бололцоо бараг байхгүй болж байгаа. Тэрийг хааж байгаа. Энэ ямар учиртай гэхээр 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхийн тулд “Сонгуулийн насны хүмүүсийн 1%-иас дээш тооны иргэд нийлж байж, улс төрийн нам байгуулж болно” гэж заалт оруулсан. Энэ бол аль ч улсад байхгүй, зөвхөн Монголд бий болсон заалт.

Шинэ үеийн залуучууд, GenZ байна уу, ямар зи байна, тэд улс төрд орохгүй гэсэн үг. Өнөө маргаашийн улс төрийн хэрүүл хийж явах хойгуур Монголын ардчиллыг төгсгөл болох аюултай заалтын талаар ярих цаг нь болсон байна. Хугацаа байхгүй.

Тийм учраас манай ажлын алба Парламентын судалгааны хүрээлэнд уржигдар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуульчид, эрдэмтэд, судлаачид оролцсон. Зарим намын төлөөлөл бас оролцож, санал солилцсон.

Эвлэлдэн нэгдэх эрх гэж байна. Эрх гэж юу вэ гэхээр хуулиас дээгүүр байдаг юм. 5 хүн нийлээд, нам байгуулна уу, юу байгуулна уу, тэр өөрсдийнх нь хэрэг. Энэ Дэлхийн жишиг. Энийг “Үгүй ээ. Одоо та нар төдөн мянгаас дээш гишүүнтэй бол эвлэлдэн нэгдэж болно” гээд орхичхож байгаа юм. Гэтэл орчин үеийн залуучууд “Улс төрд орохдоо аль 1 намын гишүүн болмооргүй байна” гэдэг. Эдэнд ийм масс бүтэцтэй, эдийн засгийн зорилготой, улсын эдийн засгийг өмчлөх зорилготой намын гишүүн болоод, духан дээрээ тамга даруулчхаад, “Нам минь би насан туршдаа намтайгаа шүү” гээд батлах бариад, XX зууны хувьсалын үеийн хоорондоо байлдаж тоглодог бүтэц таалагдахгүй байгаа учраас намын хажуугаар өнгөрөөд яваа байгаа юм. Угаасаа бүгдийг нь багтаах арга байхгүй.

Энэ залуус өөр юм хүсээд байна. Намууд бодлогын баг байдаг. Цөөн хүнтэй, цомхон, олон нийт дэмждэг, энэ баг итгэл эвдвэл өөрийг сонгодог. Энэ бол 1990 оны зорилго, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог парламенттай болгосны гол зорилго нь энэ.

Гэтэл энийг ярихгүй, хаясан. Одоо залуучуудыг “Та нар аль нэг намд харьяалагд. Ард түмнээрээ хуваагдаад, байлдаж тоглоё” гэж байгаа юм шиг заалт байгаа юм. Эвлэлдэн нэгдэх эрхээ бид эдлэх хэрэгтэй байна.

Герман, Унгар, Эстонид нам байгуулах тооны босго байхгүй. Польш 50 хүн, Латви 200 хүн, Чех 1000 хүн, Тайланд 500 хүн, Монгол Улс 22.000-аас дээш. Энэ бол Үндсэн хуулийн 19` гэдэг заалтад 2019 онд оруулсан өөрчлөлт. Яагаад гэхээр тоглоомын нам олон боллоо гээд.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *