Б.Амгалан: ЖДҮС-д төлөөгүй 81.2 тэрбум төгрөгийн муу зээл байна


2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсэн:

–Банкаар дамжихаар жинхэнэ тариаланчид нь авч чаддаггүй. Энэ зээлээ ХХААХҮЯ-ныхан газар дээр нь очоод олгож болдоггүй юм уу? Их хэмжээгээр тарьдаг улсууд нь зээл авч чадаагүй. Жижигхэн, хүлэмжтэй улсууд нь их хэмжээний зээл авчихсан.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Батаа үнэхээр тарьдаг уу, үгүй юү гэдгийг орон нутгийнхан мэддэг. Ингээд өгөхөөр хяналтгүй, хариуцлагагүй, зээлээ төлж чадахгүй байх гэх мэт асуудал үүсдэг. Банкаар дамжуулахаар банк эрсдэлээ дааж байгаа гэдэг утгаар чангалчхаад байгаа юм. Банк бол их, бага тарьдаг гэхээсээ шалгуур хангаж байна уу гэдгийг хардаг юм байна лээ.

-Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалан:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй татаасын хөтөлбөрт Монголбанк дэмжих чиглэлээр оролцдог. Нийт 6 хөтөлбөрт арилжааны банкууд 4.4 их наядын зээл гаргасан. 2026 оны 8-р сарын 31-ний байдлаар 1.8 их наядын зээл төлөөгүй үлдэгдэлтэй байгаа. Нийт зээлдэгчийн тоо нь 27.691 зээлдэгч. ЖДҮС-д 1390 зээлдэгч бүртгэлтэй байна. Нийт 208 тэрбум төгрөгийн зээл төлөөгүй үлдсэн байна. Үүнээс муу зээл нь 81.2 тэрбум төгрөг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *