М.Бямбаахүү: Хөдөө аж ахуйн салбарт ямар их мөнгө зарцуулдгийг энэ сонсголоос мэдэж авлаа


2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

Малчин М.Бямбаахүү:

-Хөдөө аж ахуйн салбарт ямар их мөнгө зарцуулдгийг энэ сонсголоос мэдэж авлаа. Ингэж хөдөө аж ахуйн салбарыг дэмждэг юм бол яагаад малчид улам цөөрөөд байна вэ? Энэ салбар чинь ерөнхий агуулгаараа унаад байна шүү дээ. Малын түүхий эдээ хэзээ хаяхаа болих юм бэ? Энэ дэмжлэгийн мөнгө хэнд, яаж зарцуулагддаг юм бэ? Тухайлбал: Миний амьдардаг говийн бүсэд ийм байдлаар зарцуулсан, залуу малчдыг ингэж дэмжсэн гэсэн тоо баримт байна уу? Залуу малчид байхгүй боллоо шүү дээ.

Тариаланчдад их хэмжээний дэмжлэг очдог юм байна гэдэг нь харагдлаа. Шатахууны дэмжлэг үзүүлдэг юм байна. Гэтэл адилхан салбарын хүмүүс байхад зудтай, гантай, ямар нэгэн нөхцөл байдалд шатахууны хязгаарлалт үзүүлээд байдаг.

Манай говийн бүсэд их хэмжээний зуд болж, их хэмжээний хохирол амсчихаад байхад дээрээс нь шатахуун хязгаарласан. 10 литр бензин саванд хийгээд өгчхөөч гэхээр өгдөггүй. Тэгсэн хэрнээ уул уурхайн компаниуд нь өчнөөн тонноор нь хэрэглээд байдаг. Гэтэл малчны “Приус” хэдэн литр бензин иддэг вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ.

Төрд юм нь байгаа шүү дээ. Тэгш хүртээмжтэй үйлчлээч ээ!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *