2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Шинжээчийн дүгнэлт:
-Одоогийн хуулиар урамшууллыг тодорхойлсон зүйл заалт байхгүй. Сүүний урамшууллыг ЗГ 2020 оноос олгохоор болж, 2020-2025 онд 63.4 сая л сүүнд 47.9 тэрбум төгрөг олгосон. ҮСХ-ны мэдээллээр сүүний үйлдвэрлэл 165 л-т сүүнд хүрсэн. Урамшуулал нь нийт үйлдвэрлэлийн 8-9 хувьд хүрсэн. 2010 оноос хойших импортын хуурай сүүний хэмжээтэй харьцуулбал импортын хурдыг сааруулсан ч хэмжээг буруулаагүй. Үүний үр дүнг хэмжих боломжгүй.
Хүнсний ногооны урамшууллыг ХХААХҮ-ийн сайдын 2020 оны тушаалаар олгож байна. 392.4 мянган тн ногоо зах зээлд нийлүүлсэн 4320 иргэн, аж ахуйн нэгжид 39.3 тэрбум төгрөг олгожээ. Гэвч үр дүнг дүгнэх боломжгүй. 2025 онд ургац 239 мянган тоннд хүрсэн. 2021 онд 1 га талбайгаас 108 цн ногоо хураасан бол 2025 онд 140 цн болсон.
2024 онд тарьсан манжингийн хэмжээ 2025 онд 2 дахин өссөн ч үнэ нь 40 хувиар нэмэгдсэн. Тиймээс Сангийн яам 75 саяас дээш төгрөг авсан 1 аймгийн 39 аж ахуйн нэгжийг шалгахад, 22 иргэн аж ахуйн нэгж хураасан ургацаас илүү шар манжин мэдүүлж, илүү мөнгө авсан байв.
Улаанбуудайн урамшуулалд 279.9 тэрбум төгрөг 18829 иргэн, аж ахуйн нэгж авсан. Хураасан ургацын хэмжээ өссөн ч ҮСХ-ны мэдээллээр 1 га талбайгаас хураасан ургацын хэмжээ буурсан байна. Нийт урамшууллын 35.8 хувь буюу 100 тэрбумыг 54 аж ахуйн нэгж авсан. 1 өмчлөгчтэй 13 аж нэгж нийт 13 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.
Арьс ширний урамшууллыг УИХ 2012 оны тогтоолоор өгч эхэлжээ. 10.6 сая ширхэг арьс шир бэлтгэсэн гэж 61.7 тэрбум төгрөг олгосон. Сангийн яамнаас ирүүлсэн материалаар 2013-2024 онд 217.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Ноосны урамшууллыг ЗГ-ын 2019 оны тогтоолоор өгч эхэлсэн. Угаасан ноос 2021 онд 3.6 мянган тн байсан бол 2025 онд 0.4 мянга болж буурчээ. 2025 онд 73.148 малчин 22.4 мянган тн ноос бэлтгэж, 20.7 тэрбум төгрөг авчээ. 22.4 мянган тн ноос үйлдвэрт нийлүүлжээ.
Махны урамшууллыг 2007-2026 онд УИХ, ЗГ нийт 6-гаас дээш удаа олгож байна. 2013-2015 онд 198 тэрбум төгрөг, 2018-2022 онд нөөцийн махны үнийн зөрүү гэж 15.7 тэрбум төгрөг аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Гэвч ҮСХ-ны мэдээллээр 2008-2026 онд үхрийн махны үнэ 10 дахин өсжээ.
Нолуур 2020 онд ЗГ зөвхөн 1 удаа олгосон. 2020 оны 5-р сард 1 кг ноолуур тутамд 203 мянган малчин 174.9 тэрбум төгрөг малчдын дансанд шилжүүлсэн. Тухайн урамшуулыг дүгнэх шалгуур байхгүй.
Эдгээр урамшуулалд нийт 630 тэрбум төгрөг урамшуулалд олгожээ. ХХААХҮЯ 2025.09.23 мэдээлэл хийхдээ “979.9 тэрбум төгрөг олгосон” гэсэн байв. 349 тэрбум төгрөгийн зөрүү байна. Үүнээс үзвэл тус яам мэдээллээ бүрэн илрүүлээгүй байна. Хөндлөнгийн шинээчийн хувьд дүгнэхэд тулгамдсан асуудлыг шийдэхэд төвлөрөөгүй, олгоход анхаарсан, төсвийг зарцуулалт хяналтгүй, урамшууллын үр дүнг дүгнэх боломжгүй байна.
