АТГ-аас эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.
“Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Ганхүү албаны чиг үүрэг, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Түүний энэ хэргийг АТГ мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
