Үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол байрыг нь буцааж өгнө


Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.05.27-нд хянан шийдвэрлэжээ. Талууд 121 ам метр талбайтай хувийн сууцыг 272 сая 250 мянган төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан байна.

Худалдан авагч 150 сая төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 119 сая 145 мянган төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон аж. Ингээд худалдаж авсан байрандаа уг айл нүүж оржээ. Гэвч тэр уг мөнгөө хугацаандаа төлөөгүй аж. Түүнд төлбөрөө төлөх нэмэлт хугацаа өгсөн ч бас л төлөөгүй байна. Иймд нөгөө хүн нь байраа түүнд зарахаас татгалзаж, орон сууцаа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байна.

Шүүх талууд гэрээгээ “Зээлээр худалдах, худалдан авах” гэж нэрлэсэн ч төлбөрийг хожим төлөхөөс гадна нэмэлт төлбөр, хүү тохироогүй учир худалдах, худалдан авах гэрээ гэж үзжээ. Худалдан авагч үлдэгдэл төлбөрөө тохирсон болон нэмэлт хугацаанд төлөөгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж, орон сууцыг нь чөлөөлж буцаан өгөхийг даалгажээ.


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *