ОХУ-аас татан авах шатахууны нийлүүлэлт буурч, нөөц багассантай холбоотойгоор манай улсын ШТС-уудад бензин авах гэсэн машины дараалал нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан, шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэх үүрэг бүхий шуурхай штаб өчигдөр нийслэлийн ШТС-уудаар явж, газар дээр нь ажиллав. Шатахууны нөөцтэй боловч бензин өгөхгүй байгаа зарим ШТС-ыг АИ92 бензин түгээх шаардлага тавьж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээ авч байна.
Сүхбаатар боомтоор ОХУ-аас оруулж ирж буй бензинийг Улаанбаатар хот болон орон нутаг руу өдөр бүр тээвэрлэн хүргэж байгаа тухай АМГТГ мэдээллээ.
