С.Баярцогт: МАН засаглаж чаддаггүй юм байна гэдэг нь харагдаад эхэллээ


АН-ын Улс төрийн зөвлөл маргааш хуралдаж, Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих, эсэхээ хэлэлцэх гэж байна. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа.

-Маргааш АН-ын УТЗ хуралдана. Ерөнхий сайд нэр бүхий сайд нартаа хариуцлага тооцохгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг тавина. Өнөөгийн нөхцөл байдал, олон улсын байдал таагүй байгаа. Үүнтэй холбоотой асуудал нэг өдөр үүсээгүй. Дайн ч өчигдөр эхлээгүй. Бараг 6 дахь жилдээ үргэлжилж байна. 10 жил засаглаж байгаа МАН-ын ЗГ үүнийг мэдэрч, арга хэмжээ авах, бэлтгэх боломж байсан.

АН 2024 оны сонгуулиас хойш байнга бүтээлч нам байсаар ирсэн. МАН-ын 2 Засгийн газар өөрсдийнх нь дотоод хагарлаас болж огцорсон. МАН-ын 68 гишүүн 38:30-аараа хуваагдаад, ажлаа явуулж чадахгүй байна. Маш чухал сонсгол хэлэлцэж байхад хүртэл ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ийм нөхцөлд 42 гишүүнтэй АН парламентад олонх болчхоод байна. Тиймээс АН үүсээд буй асуудалд болгоомжтой хандаж байна.

126 гишүүнтэй парламент бүрдэхэд “Олон намтай парламент бүрдлээ” гэж олон нийт баяртай байсан. Намын жагсаалтад тухайн парламентын ой санамжийг авч яваа хүмүүс, эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөллийг оруулдаг.

ЗГ-ыг ойр ойр огцруулах нь улс оронд хортой. Дотооддоо ЗГ огцорсон болгоны хүндрэлийг ард түмэн, бизес эрхлэгчид үүрдэг. Тиймээс ЗГ-т “МАН олонхоо бүрдүүлж чадаж байгаа гэдгээ харуулж, Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир” гэж шаардсан. Оруулж ирэхгүй байна.

Манайх ЗГ-ыг огцруулахаар өнгөрсөн хавар 40 гарын үсэг цуглуулсан. Өргөн барьж болно. МАН дотоод хагарлаасаа болоод одоо 3 дахь ЗГ-аа ч огцруулж магадгүй байна. 3 дахь ЗГ нь огцорвол дараагийн ЗГ бүрдэхгүй засаглалын асуудал үүсэж магад. Дараагийн ЗГ бүрдэж чадахгүй бол парламент тарахдаа тулна. Тэгвэл ээлжит сонгууль явуулах болно. Ерөнхийлөгчийн засаглалын асуудал ч хөндөгдөж мэднэ.

Улс төрийн хямрал удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очно. Тиймээс Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хөндөнө. 1992 онд засаглалын хэлбэрийг маш сайн ярилцаад парламентын засаглалаа сонгосон.

Н.Учралыг хариуцлагагүй сайд нартаа, том том мөнгөтэй холбогдоод байгаа намынхаа гишүүдээ хариуцлага тооцоод, ард түмнийхээ итгэлийг аваад явах ёстой гэдэг асуудал тавьж байгаа. Яагаад гэвэл өмнө нь манай нам олон ЗГ огцруулсан. ЗГ огцрохын зовлонг мэнэ.

Гэвч МАН-ын дарга асуудлаа шийдэхгүй байна. МАН засаглаж чаддаггүй нам байна гэдэг нь харагдаад эхэллээ. Үүн дээр МАН-ын дарга, энэ намаас сонгогдсон Ерөнхий сайд тууштай арга хэмжээ авахгүй бол засаглалын асуудал үүснэ. Ард түмэн ачааг нь үүрнэ. Тиймээс АН үүнд хариуцлагатай хандаж байгаа. Юу юугүй ЗГ-ыг огцруулах асуудлыг тавихгүй байгаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *